Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.