• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 18.39
MSE B Индекс 15208.44 57.62

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-17 17:21:28

Энэ өдөр нийт 10,981,799,631 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Брокерийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага нь харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авах зуучлалын үйлчилгээг харилцагч нарт үзүүлдэг.Дилерийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага нь өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах ажиллагааг явуулдаг.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй гишүүн үнэт цаасны компани /ҮЦК/ буюу брокер, дилерийн компанид өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгүүлэн тухайн компаниар дамжуулан хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг худалдан авна /худалдана/.

“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн цахим хаягаар орж үнэт цаасны данстай эсэх талаар өөрийн регистрийн дугаараа оруулан шалгана. Энд дарж орно уу. https://net.mcsd.mn/

Брокер дилерийн компанийн байршлыг энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Монголын хөрөнгийн биржийн www.MSE.mn цахим хуудсаар орж, “Гишүүд” цэс рүү орж “Гишүүн ҮЦК-ийн мэдээлэл” дэд цэс дотор “МХБ-ийн гишүүний эрх нь цуцлагдсан компаниуд” хэсгээс харна. /Гишүүд --> Гишүүн ҮЦК-ийн мэдээлэл -->МХБ-ийн гишүүний эрх нь цуцлагдсан компаниуд/

Ногдол ашиг хуваарилсан компаниудын мэдээллийг дараах цэсээс харна уу. mse.mn→бүртгэлтэй ХК→ногдол ашгийн мэдээлэл
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлийг дараах цэсээс харна уу. mse.mn→бүртгэлтэй ХК→хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. /Компанийн тухай хууль 59.4/
  • Компанийн тухай хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно.
  • Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
  • Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ компанийн тухай хуульд заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ.
  • Компанийн тухай хуулийн 59.5-д заасан үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш гурван жилийн хугацаанд тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан этгээдийн нэрийг аливаа хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд дэвшүүлэхээс татгалзах. /Компанийн тухай хууль 59.5, 59.6, 59.7, 81.5.7/
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн тухай хуулийн 64.2-т заасны дагуу хурал зарлагч этгээд тогтоох бөгөөд хурал зарлагч этгээд нь хурлын зарыг хурал хуралдахаас 30 болон түүнээс багагүй хоногийн өмнө өдөр тутмын 2-оос доошгүй сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевиз болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ мэдээлсэн өдрөөс хойш 10 дахь өдөр байхаар тогтооно.

Цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа худалдан аваагүй бол хүчингүй юм. Таны нэр дээр ямар нэг хувьцаа байгаа эсэхийг үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж авах боломжтой.

Холбогдох утас: 7011-3671, 7012-0460

Цахим хуудас: www.schcd.mn

Иргэд өөрийн нэр дээрх хувьцааны тухай мэдээллийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТТТХТ) хандаж авах бөгөөд www.schcd.mn цахим хуудсанд хандаж, шалгах боломжтой.

“Монголын хөрөнгийн бирж”-ийн гишүүн үнэт цаасны компани буюу брокер диллерийн компаниар дамжуулан захиалга өгч авах юм. ЗГҮЦ -ны арилжаа нь 7 хоног бүрийн даваа гариг бүр тогтмол явагдах тул үнэт цаас худалдан авах захиалгыг мягмар -> баасан гарагт өгнө.

Монголын хөрөнгийн биржэд гишүүн 58 үнэт цаасны компаниудаас сонголтоо хийнэ.http://mse.mn/content/list/78/0#

Зах зээл дээр үүсэх хууль бус арилжаанаас хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг хамгаалах үүднээс Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн хяналт шалгалтын дүрэм журмын хүрээнд өдөр тутам тусгай программаар хяналт тавьж байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн үнэт цаасны арилжааг зогсоон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан шалгалт хийж холбогдох хариуцлагыг ногдуулдаг. 2012-07-01 өдрөөс эхлэн арилжаа төлбөр тооцооны шинэ систем нэвтэрснээс хойш брокер дилерийн компаниуд харилцагчийн үнэт цаасыг зөвшөөрөлгүйгээр арилжих, мөнгөн хөрөнгийг үрэгдүүлэх боломжгүй болсон бөгөөд хувьцаа зарснаас орох мөнгөн хөрөнгө харилцагчдын /Хөрөнгө оруулагч/ төлбөр тооцооны банкны дансанд байршиж зөвхөн тухайн харилцагчид олгохоор зохицуулсан байдаг.

  • Борлуулалт, ашиг орлого, хөрөнгийн өгөөж зэрэг санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон зах зээлийн үнэлгээ, хувьцааны тархалт зэргийн хувьд биржийн бүртгэлийн журамд заасан шалгуур, шаардлагыг хангасан байх;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.6-д заасны дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан байх;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.6-д заасны дагуу хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан байх;
  • Хөндлөнгийн үнэлгээчний дүгнэлт нь компанийн тайланд тусгагдсан хөрөнгө, өр төлбөр нь зах зээлийн бодит үнэ цэнээр тусгагдсан болохыг баталсан байх;
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 5 дугаар зүйлд тусгасан материалыг бүрдүүлнэ.
Бирж нь үнэт цаас гаргагчаас ирүүлсэн өргөдөл, биржийн бүртгэлийн журмаар тогтоосон баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 17.2-т тусгасан материалыг бүрдүүлж ирүүлнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 15.1-ттусгасаншалгуурыгхангасанбайна. Хэрэв бүртгүүлэх өргөдөл гаргах үед тухайн өрийнхэрэгсэл гаргагч нь энэ журмын 15.1т заасан шалгуурыг хангахааргүй бол 15.2-т заасан шаардлагын аль нэгийг хангасан байна.
  • Өрийн хэрэгсэл бүртгүүлэх өргөдөл. /“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын Хавсралт-3 маягт-2./
  • Өрийн хэрэгслийн танилцуулга. /Танилцуулгад үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллүүд тусгагдсан байна./
  • Өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс болон үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс төлсөн баримт. /“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.4, 23.8./
Электрон арилжааны систем /цаашид ЭАС гэх/ гэж (The Electronic Trading System) Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцогчдын үнэт цаас худалдах, худалдан авах захиалгын биелэлтийг хангах зориулалт бүхий цахим систем юм.

МХБ-ийн “Арилжааны Өдөр” нь дор дурьдсан үе шатуудаас бүрдэнэ.

  1. Арилжааны өмнөх үе (Pre-Trading)
  2. Нээлтийн дуудлага арилжаа (Opening Auction Call)
  3. Энгийн арилжаа (Regular Trading)
  4. Арилжааны хаалтын үе (Market Close)
  5. Хаалтын дараах үе (Post Close)
Захиалгын санд байгаа захиалгуудыг шинээр орж буй захиалгуудтай нийцүүлэх ажиллагаа явагдана. Захиалга биелэгдэх боломжгүй бол, захиалгын санд үлдэнэ. Үүнийг энгийн арилжаа гэж нэрлэнэ.
Электрон Арилжааны Системд үнэт цаасны эрэлт нийлүүлэлтийг Захиалгын сангийн хэлбэрээр харуулдаг. Захиалгын сан нь тодорхой нэг үнэт цаасны тухайн цаг хугацаан дахь бүх худалдах, худалдан авах захиалгын эрэмблэгдсэн нийлбэр байна.
Захиалгын сан нь “Энгийн захиалгын сан” (Regular Order Book) /цаашид “захиалгын сан” (Order Book) гэх/, “Багцын захиалгын сан” (Block Book) болон “Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх” /All or None, цаашид AON дуудлага арилжаа гэх/ дуудлагын захиалгын сан гэсэн хэсгүүдээс бүрдэнэ
Бүртгэлтэй үнэт цаас бүрийн арилжигдах хамгийн бага нэгж нь 1 ширхэг байна. Бирж нь тогтоосон хязгаараас бага зах зээлийн ханштай үнэт цаасны арилжигдах нэгжийн хэмжээг өөрөөр тогтоож болно.
Бирж нь арилжаанд оролцогчдын захиалгыг хамгаалах зорилгоор ханшийн хязгаар /Price Bands/-ыг тогтооно. Аливаа нэг үнэт цаасны ханшийн хязгаарыг Статик баримтлах ханшийн (Static Reference Price) тодорхой хувиар тогтооно.
Арилжааны өмнөх үе нь энгийн арилжааны өдрийн (normal trading day) захиалгын сангийн эхний үе шат юм. Энэ үе шатанд “Нээлтийн дуудлага арилжаа” (Opening Auction Session) эхлэхийн өмнөх шаардлагатай ажиллагааг /захиалга цуцлах зэрэг/ явуулах боломжтой
Багцын Арилжаа (биржийн захиалгын сангаас гадуурх арилжаа) гэж биржээс гадуур хэлэлцэн тохирсон, арилжааны системд мэдээлэгдэж буй арилжааг хэлнэ.

Хувьцаа худалдсан ба худалдан авсан тал тус бүрээс:                 

  1. 100 сая хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0.4 хувийн, /Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан./                        
  2. 100 саяас 1 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0.38 хувийн, /Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан./
  3. 1 тэрбумаас 10 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0.3 хувийн,
  4. 10 тэрбумаас 30 тэрбум хүртэл төгрөгийн үнийн дүнгээс 0.2 хувийн,
  5. 30 тэрбумаас дээш төгрөгийн үнийн дүнгээс 0.15 хувийн,
  • Анхдагч зах зээл дээр худалдагдсан Засгийн газар, орон нутгийн бондын арилжааныүнийн дүнгээсхудалдсан талаас 0.12 хувь, худалдан авсан талаас  0.00875 хувийн,
  • Хоёрдогч зах зээл дээр Засгийн газар, орон нутгийн бонд худалдагч нь шимтгэлгүй үйлчлүүлэх ба  харин худалдан авсан талаас 0.00875 хувийн,
  • Анхдагч зах зээл дээр компанийн бонд худалдсан талаас 0.1575 хувь, худалдан авсанталаас 0.0175 хувийн,
  • Хоёрдогч зах зээл дээр компанийн бонд худалдагч тал шимтгэлгүй, худалдан авагч талаас 0.0175 хувийн шимтгэлийг тус тус тооцон авна.
  • Тодорхой этгээдтэй байгуулсан гэрээнд зааснаар шимтгэл, үйлчилгээний хөлсийг тооцон авч болно.
Үнэт цаасаа анх удаагаа олон нийтэд санал болгох буюу үнэт цаас гаргагчаас бусдад үнэт цаасаа худалдах арилжааг хэлнэ.
Эргэлтэнд гарсан буюу хөрөнгө оруулагчид худалдан авсан үнэт цаасаа эргүүлэн худалдах арилжааг хэлнэ.
IPO /Initial Public Offering/ “анх удаа хувьцаагаа нийтэд санал болгох” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгох үйл ажиллагаа. Эрх зүйн талаас нь авч үзвэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани (ХК) болж байгаа хэрэг.

Тухайн индекс тооцох багцад орсон үнэт цааснуудын үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Индекс тооцохдоо дараах аргачлалыг баримтлана. Үүнд: Индексийн багцад орсон хувьцаат компани бүрээр түүний тохируулах коэффициентийг доорх томьёогоор тооцно.

  • Adjn – n хувьцаат компанийн тохируулах коэффициент,
  • Share quantityn, free-float –n компанийн олон нийтэд чөлөөтэй арилжих хувьцааны тоо ширхэг,
  • IQn - тухайн хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны тоо ширхэг буюу Issued quantity,
  • Wn– n хувьцаат компанийн индексэд үзүүлэх нөлөөг хязгаарлагч

Share quantityn, free-float -ийг тооцохдоо тухайн хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны тоо ширхгээс төрийн эзэмшилд буй хувьцааны тоо ширхэгийг хасч тооцно.

Wn - тухайн хувьцаат компанийн индексэд үзүүлэх нөлөөг хязгаарлагч нь 0,0000-оос 1,0000-ийн хооронд, таслалын дараа дөрвөн орон бүхий утгатай байна.

Wn үзүүлэлтийг тооцохдоо дараах аргачлалыг баримтлана.

Тухайн ХК бүрийн индексийн тооцоонд ашиглагдах зах зээлийн үнэлгээ, түүний ЗЗҮ-нийх нь сагсан дахь нийт компанийн дунд эзлэх хувийг тус тус дараах томьёоны дагуу олно.

  • Capn - компанийн зах зээлийн үнэлгээ,
  • Pn - компанийн хувьцааны хаалтын ханш
  • Qn - компанийн олон нийтэд чөлөөтэй арилжих хувьцааны тоо, ширхэг
  • wn - компанийн нийт ЗЗҮ-д эзлэх хувь

Хэрэв ямар нэгэн компанийн ЗЗҮ (wn үзүүлэлт) нь сагсан дахькомпанийн ЗЗҮ-ний 15%-иас их байвал тухайн компанийн ЗЗҮ нь тэгшитгэгдэж томьёгоор тооцогдсон үзүүлэлтийг олгоно.

  • Cap - ЗЗҮ нь 15 хувиас хэтэрч буй ХК-ийн ЗЗҮ-ний шинэ үзүүлэлт,
  • Σ Capn - Индексийн багцад орсон, ЗЗҮ нь 15 хувь хүрэхгүй байгаа компаниудын нийт үнэлгээ,
  • p - Индексийн багц бүрдүүлж буй ХК-ийн тоо
  • s - ЗЗҮ нь 15 хувь хүрэхгүй байгаа ХК-ийн тоо

Дээрх компанийн нийт ЗЗҮ-нд эзлэх жингийн коэффициентыг олно.

15 хувийн хязгаарт хамаарч, ЗЗҮ нь тэгшитгэгдсэн ХК-иудын жингийн коэффициент нь Wn байх бөгөөд бусад, дээрх хязгаарт хамаарагдаагүй ХК-иудын хувьд жингийн коэффициент нь 1,0000 гэж ойлгоно.

Индексийг дараах суурь томьёогоор тооцно.

  • INDEXtoday– Тухайн өдрийн индекс
  • IQn –Тухайн хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны тоо ширхэг буюу Issued quantity
  • Pn –Тухайн хувьцаат компанийн энгийн хувьцааны тухайн өдрийн хаалтын ханш буюу Price
  • Adjn – Тохируулах коэффициент буюу Adjustment factor (Adj)
  • Divisor – Xуваагч
  • Base value– Суурь нэгж
Тухайн хувьцаат компанийн нийтэд гаргасан үнэт цаасны тооноос төрийн эзэмшилд байгаа хувь хэмжээг хорогдуулан гаргасан хувьцааны тоо ширхгийг буюу олон нийтэд чөлөөтэй арилжих хувьцааны тоо ширхгийг тухайн өдрийн үнэт цаасны арилжааны хаалтын ханшаар үржүүлж гаргасан үзүүлэлтийг хэлнэ.
Хаалтын ханш гэдэг нь тухайн арилжааны өдөр хийгдсэн бүх арилжааны тоо хэмжээний жигнэсэн дундаж ханшаар тооцоолсон ханшийг хэлнэ.
Тухайн үнэт цаасны хагас жил тутамд арилжигдсан гүйлгээний үнийн дүнг (багцын арилжааг оруулахгүй) тухайн хугацаанд арилжаа явагдсан өдрийн тоонд харьцуулж гаргасан үзүүлэлтийг хэлнэ.
Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.
Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ. Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ. Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно
Үнэт цаас гаргагчийн тогтоосон тодорхой үнээр санал болгон арилжих үйл ажиллагааг хэлнэ.
Үнэт цаасны багцыг тогтоосон үнээс эхлэн үнэ хаялцуулах арилжих үйл ажиллагааг хэлнэ.
Анхдагч зах зээлийн арилжаа дууссаны дараа СЗХ-ны зөвшөөрлөөр тухайн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ.
Андеррайтер, үнэт цаас гаргагч нар хамтран тогтооно. Уг үнийг тогтоохдоо тухайн үнэт цаасыг худалдан авахаар ирүүлсэн нийт захиалгын жигнэсэн дундаж үнэ, үнэт цаасны борлуулалтаас олохоор төлөвлөсөн хөрөнгийг бүрэн бүрдүүлэх боломжит үнэ, аль болох олон этгээдийн захиалгыг биелүүлэх боломжит үнэ зэргийг харгалзан тогтооно.

Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авахыг хүсэж тендер санал гаргах бөгөөд энэ тухайгаа Хороонд мэдэгдэж, шийдвэр гаргуулна.
Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэдэг ба тендер саналын хүчинтэй байх доод хугацаа ажлын 60 хоног, дээд хугацаа 6 сар байна.

Үүнд:
Тендер саналын талаар нийтэд хүргэх мэдээлэлд дор дурдсан зүйлийг тусгасан байна:
•  Тендер санал гаргагчийн нэр;
•  Тендер санал гаргагчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ, хувь;
•  Хувьцаа худалдан авах хөрөнгийн эх үүсвэр;
•  Компанийг хөгжүүлэх төсөл, санал.

Тендер санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгож буй үнийг тухайн хувьцааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, тендер санал гаргагч тухайн хувьцааг худалдан авсан дээд ханш хоёрын аль өндрөөс доошгүй байхаар тогтооно. Харин тендер саналын үнэ нь уг хувьцааны нэрлэсэн үнээс доогуур байж болохгүй. Тендер санал гаргагч тендер саналтай холбогдсон мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэгэн адил хүргэх үүрэгтэй.
Тендер санал гаргагч нь Хороонд тендер санал гаргахыг хүссэн өргөдөл өргөдөл ирүүлсэн үед тухайн компанийн нийт хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа тендер санал зарлаагүй бусад этгээд болон компанийн удирдлагад энэ тухай мэдэгдэнэ.
Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан бусад нөхцөл.