2016 оны жилийн тайлан 2017 оны жилийн тайлан 2018 оны жилийн тайлан 2019 оны жилийн тайлан 2020 оны жилийн тайлан
Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд зочилж буй эрхэм зочин Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш эдүгээ 30 жилийг туулан өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн техник технологи, хууль эрх зүйн орчин олон улсын жишгийн дагуу шинэчлэгдэж, манай зах зээл хөгжлийн шинэ шатанд гарсан билээ.
Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээл идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаагийн зэрэгцээ онцлог шинэ үйл явдлуудаар дүүрэн байна. Тухайлбал, 2017-2020 онуудад МХБ дээр түүхэн дээд хэмжээний арилжаа хийгдсэн, хамгийн олон IPO бүртгэгдсэн, үүнд үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас бүртгэгдсэн, давхар бүртгэлтэй үнэт цаас гадаадын бирж болон МХБ хооронд хөрвөн арилжигдах боломжтой болж манай зах зээл олон улсын захтай холбогдсон, манай бирж дээр урьд өмнө арилжигдаж байгаагүй цоо шинэ бүтээгдэхүүнүүд болох хамтын хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нэвтэрсэн зэрэг ололт амжилттай байна.
Манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдож, түүний хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэж байгаа нь манай улсад үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох түүнд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрх зүйн орчныг цаашид төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тавигдаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч болон энэхүү хуудасд зочилж буй Та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахад таатай байх болно.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх Та бидний хамтын ажиллагаа улам бүр дэвжин дээшилж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгч, хөгжлийн түүчээ болон өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
Хөрөнгийн зах зээл цаашид улам хөгжин дэвшиж, хөгжлийн гарц байх болтугай!
ГҮЙЦЭТГЭТГЭХ ЗАХИРАЛ   Х.АЛТАЙ
2016 оны жилийн тайлан 2017 оны жилийн тайлан 2018 оны жилийн тайлан 2019 оны жилийн тайлан 2020 оны жилийн тайлан
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.
Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ.
Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.
Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ.
Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж байжээ.
МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үзүүлэлтээр байр эзлүүлэн эхний 75 компанийн арилжааны үзүүлэлтийг үндэслэн “ТОР-75” индексийг тооцож эхэлжээ.
“Барилга корпораци” ХХК компани нь “Шинэ зуун-210” нэртэй 210,000 ширхэг компанийн бондыг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж арилжаалсан нь компанийн бонд гаргасан анхны компани болов.
"Монгол шилтгээн" ХХК нь 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалсан нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн анхны компани болов.
Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж групп нь “Ажлын мастер гэрээ”-г байгуулснаар хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажил эхлүүлэв.
Дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти" Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлэв.
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд багтаасан байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин олон улсын сайн туршлагын дагуу шинэчлэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд тус хуулийг үндэслэн "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль" болон зах зээлийн бусад дүрэм, журмууд шинээр батлагдсан юм.
Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогчид болох мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бүтэц, зохион байгуулалтыг сонгодог утгаар нь бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн гол баримт бичиг болох “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” батлагдсанаар гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.
УИХ, Засгийн газраас баталсан 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоолын дагуу ”Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хувьчилж, 6.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.
“Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл болох “Сүү Бонд” нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр худалдагдаж, анхдагч зах зээлд нийт 6 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээлд нийт 4.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь Монголын хөрөнгийн зах зээлд арилжигдсан хамгийн өндөр үнийн дүнтэй өрийн хэрэгсэл болсон юм.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.
МХБ-ийн бүртгэлийн I болон II ангиллын компаниудын үнэт цаасны үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлэх MSE A болон MSE B индексийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож эхлэв.
Банк бус санхүүгийн зах зээлийн төлөөлөл “ЛендМн ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болов.
Монгол улсад үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн анхны компани болох Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэв.
Монголын даатгалын салбарын тэргүүлэгч компаниуд болох “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК нь даатгалын салбараас анх удаа үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нөхцөл бий болов.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн 2018 оны жилийн эцсийн байдлаар 210 тэрбум төгрөгт хүрсэн нь үүсгэн байгуулагдсанаас хойшхи 27 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.
Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагууд болох “Инвескор ББСБ” ХК, “Ард Кредит ББСБ” ХК нь үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын оролцоо идэвхийг нэмэгдүүлж зах зээлийн үр өгөжт байдлыг нэмэгдүүллээ.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих ба иргэд эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий боллоо.
Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг нийт 12 аймгийн төв болон 30 сумдад амжилттай зохион байгуулж нийт 15,000 гаруй иргэдийг хамруулав.
“Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 42.5 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн нь анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өсч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 онд нийт 10 удаа хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 20 тогтоол, 10 тэмдэглэл гаргажээ. “МХБ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын дээд хэмжээ нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-аар зохицуулагддаг.
Арилжааны үе | Үргэлжлэх хугацаа | Эхлэх цаг | Дуусах цаг |
---|---|---|---|
Нээлтийн дуудлага худалдаа | 20 минут | 09:40:00 | 10:00:00 |
Энгийн арилжаа | 3 цаг | 10:00:00 | 13:00:00 |
Хаалтын ханш тогтоох | 5 минут | 13:00:00 | 13:05:00 |
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр | Огноо |
---|---|
2022 он | |
Шинэ он | Нэгдүгээр сарын 1 /Бямба/ |
Цагаан сар | Хоёрдугаар сарын 2-4 /Лхагва-Баасан/ |
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр | Гуравдугаар сарын 8 /Мягмар/ |
Хүүхдийн баяр | Зургаадугаар сарын 1 /Лхагва/ |
Бурхан багшийн их дүйчин өдөр | Зургаадугаар сарын 14 /Мягмар/ |
Үндэсний их баяр наадам | Долдугаар сарын 11-15 /Даваа-Баасан/ |
Их эзэн Чингис хааны өдөр | Арван нэгдүгээр сарын 24 /Пүрэв/ |
Тусгаар тогтнолын баяр | Арван нэгдүгээр сарын 26 /Бямба/ |
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр | Арван хоёрдугаар сарын 29 /Пүрэв/ |