САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчийн санал, гомдол
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналтын зөвлөл нь Биржийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хувьцаа эзэмшигч та бүхэн хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гомдлыг Хяналтын зөвлөлийн supervisor.board@mse.mn хаяг руу илгээн шийдвэрлүүлнэ үү
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компани болон бүртгэлтэй хувьцаат компанийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаатай холбоотой санал, өргөдөл, гомдол
Өргөдөл, гомдолд тавих шаардлага
- Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суух болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж,гарчгийг оновчтой тавина
- Өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна. Өргөдөл, гомдлыг дараах тохиолдолд хянан үзэхгүй байж болно:
- Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй бол
- Хороонд ижил асуудлаар давхар өргөдөл, гомдол гаргасан бол
- Өргөдөл, гомдолд дурдсан асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бол
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа
Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.
* Заавал бөглөх тайлбар