• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49270.38

( -115.82 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49270.38 -115.82
MSE A Индекс 18033.57 -112.71
MSE B Индекс 14365.88 31.14

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-07-31 16:58:20

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 08-р сарын 18-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах шийдвэр гаргасан байна.

07-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-31 16:28:42

Энэ өдөр нийт 36,853,686,845 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ПРЕМИУМ НЭКСУС” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-07-31 11:22:17

Тайлант хугацаанд "Премиум Нэксус" ХК-ийн цэвэр борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.4 хувиар өсч, 362 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд цэвэр ашиг 47.6 хувиар өсч, 15.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш эдүгээ 27 жилийг туулан өнгөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн техник технологи, хууль эрх зүйн орчин олон улсын жишгийн дагуу шинэчлэгдэж, манай зах зээл хөгжлийн шинэ шатанд гарсан билээ.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүд болох хувьцаа бондын арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн 2017 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 67.4 хувь өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн 5 жилийн хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Мөн 2017 онд “Сүү” ХК нь Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болох “Сүү Бонд”-ыг амжилттай гаргаж, 6.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол “ЛендМн ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани боллоо.

Бид цаашид өмнөх амжилтаа ахиулан, гадаад улсын биржид бүртгэлтэй компанийн үнэт цаасыг анх удаа дотоодод бүртгэж арилжих, төрийн өмч хувьчлалыг Монголын хөрөнгийн биржээр явуулах, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн төлбөр тооцооны Т+2 горимыг эргэн нэвтрүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчид таатай хөрөнгө оруулалтын дэд бүтэц, орчин, ил тод нээлттэй зах зээлийг бий болгохоор хичээн ажиллах болно.

Монголын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, өмнөх зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд болон зах зээлийн оролцогчид нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд хамтран ажилладаг зах зээлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид болон хөрөнгө оруулагчид та бүхэнд өндөр амжилт хүсье.

Хөрөнгийн зах зээл цаашид улам хөгжин дэвшиж, хөгжлийн гарц байх болтугай!

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                Х. АЛТАЙ