2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 393,042,367 төгрөгийн үнийн дүн бүхий 800,991 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Талх чихэр ХК (TCK +7.41%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.74%), Махимпекс ХК (MMX +4.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -13.87%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.68%), Ард кредит ББСБ ХК (ADB -9.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,340 ширхэг нэгж эрх 1,667,288 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 382 ширхэг үнэт цаас 38,196,180 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19 ширхэг үнэт цаас 1,878,400 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 (7,113,240,000₮) ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,880,000 юань буюу 5,533,024,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 54,596.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,868,206,361,615 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



