Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.
“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.