• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 18:00:54

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 849.39 тэрбум төгрөг буюу 7.53 хувиар өсч, 12 их наяд 134 тэрбум төгрөг болсон байна.

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 17:29:38

Тус компанийн борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-05 15:31:46

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БАНКНЫ IPO ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-24 09:54:02

Банкны реформын хүрээнд нээлттэй хувьцаат компани болж байгаа банкуудын IPO гаргах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын танилцуулгыг СЗХ, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-ноос хамтран зохион байгууллаа.

Энэхүү журамд заасны дагуу банкны хувьцаа худалдан авахаар сонирхож байгаа этгээд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох аливаа этгээд журмын хавсралт 1, 2-т заасан тодорхойлолтыг өөрийн брокерт үнэн зөв гаргаж өгөх, мөн брокерын компани харилцагчийн тодорхойлолтыг арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус хүлээж байгаа бөгөөд уг мэдээллийг тухай бүр Монгол банкинд хүргүүлэхээр болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ