2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 430,330,097 төгрөгийн үнийн дүн бүхий 747,316 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тав ХК (TAV +14.99%), Ариг гал ХК (EER +9.80%), Сэндли ББСБ ХК (SEND +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -5.67%), Таван толгой ХК (TTL -3.04%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -1.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 1 сангийн 4,990 ширхэг нэгж эрх 4,465,633 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 39,940,000 төгрөгөөр
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 586 ширхэг үнэт цаас 58,600 ам.доллароор
-
Багцын арилжаанд нийт 290,529 ширхэг үнэт цаас 1,784,972,660 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,673,100 ам.доллар буюу 6,004,688,976 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,408,408,960 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 90,934,400 ам.доллар буюу 326,359,924,224 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.33% хувиар буурч, 49,077.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,193,133,878,226 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ