• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 17:29:38

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I-р ангилалд бүртгэлтэй “ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК-ийн Маркетингийн албаны дарга Д.Маргад, Санхүүгийн албаны дарга М.Хурцбилэг нар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

 

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажиллаа.

  • Борлуулалтын системийн шинэчлэл хийснээр харилцагчийн тоо 4718-аас 5555-д хүрч 17.7 хувиар өслөө.

  • Борлуулсан бүтээгдэхүүний тоо ширхэг 7.7хувь, Үйлдвэрлэлийн хүчин чадлын сайжруулалт хийснээр Үйлдвэрлэлийн тоо ширхэг 14.4 хувь өслөө

  • Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт хувь, шинээр ашиглалтад оруулах агуулахын барилгын гүйцэтгэл хувьд хүрлээ

  • Цэвэр ашгийн 41хувь буюу 3,1 тэрбум төгрөгийг ногдол ашиг олгов.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулж, 2024 оны Санхүү, үйл ажиллагааны тайлан, 2025 оны ТУЗ-ийн төсвийг танилцуулан батлууллаа.

  • ISO 22000, ISO 9001, ISO GMP олон улсын стандартуудын давтан баталгаажуулалтыг амжилттай хийлээ.

  • Шинээр шинээр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

Та бүхэн “ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ