• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД

2021-11-23 08:40:21

Техник технологийн дэвшлийн нөлөөгөөр криптовалютын зах зээл асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед манай улсад койныг олон нийтэд санал болгон худалдах замаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл явц хурдацтай тархаж байгаа бөгөөд криптовалют, койны арилжаа эрхлэгчийг зохицуулалтанд оруулахаар төр засгийн байгууллагууд ажиллаж байгаа билээ.

Иргэдийн дунд койн арилжаалж байгаа платформыг Монголын хөрөнгийн биржтэй адилтган ойлгох тохиолдлууд байгаа тул Монголын хөрөнгийн бирж дээр аливаа койн  арилжаалагддаггүй болохыг анхаарна уу.

Монголын хөрөнгийн бирж болон түүн дээр арилжаалагдаж буй үнэт цаас нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу зохицуулагддаг тул койн, түүнийг арилжаалж буй платформоос олон зүйлээрээ ялгаатай билээ. Тухайлбал:

  • Нарийн зохицуулалт: Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа бүртгүүлэхийн тулд үнэт цаас гаргагч компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үнэт цаасны танилцуулга бэлтгэж, хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд шалгуулж, зөвшөөрөл авдаг нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байдаг.
  • Бодит бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах: Та Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй үнэт цаасанд хөрөнгө оруулснаар тухайн үнэт цаас гаргасан компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж байгаа гэсэн үг бөгөөд таны эзэмшиж буй үнэт цаас компанийн бодит үнэ цэнээр илэрхийлэгдэж байдаг.
  • Хүлээх эрсдэл харьцангуй бага: Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй үнэт цаасны арилжаа хуулийн дагуу шударга явагдаж байгаа эсэхийг Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороо тогтмол хянадаг бөгөөд үнэт цаасны ханш тодорхой хязгаарын хүрээнд өөрчлөгддөг тул хөрөнгө оруулагч хөрөнгөө алдах эрсдэл койнтой харьцуулахад бага.
  • Хөрөнгө оруулагчийн эрхээ хуулиар хамгаалуулах: Таны хөрөнгө оруулсан компани таны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, гомдлоо шийдвэрлүүлэх, татан буугдаж дампуурсан тохиолдолд хуулийн дагуу ногдол хувь авах замаар хохирлоо барагдуулах эрхтэй.

Иймд иргэн та аливаа төрлийн крипто хэрэгсэлд хөрөнгө оруулах, тэдгээрийг арилжих, хадгалах, шилжүүлэхдээ судалгаа шинжилгээтэй оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ