• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49072.85

( -4.38 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49072.85 -4.38
MSE A Индекс 17835.12 -54.79
MSE B Индекс 14548.86 157.3

Мэдээ мэдээлэл

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-06 10:09:29

Хуваарьт "Монложистик холдинг" ХК нэмэгдэн, өнөөдөр 16:00-17:00 цагийн хооронд 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд хүргэхээр боллоо.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 18:00:54

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 849.39 тэрбум төгрөг буюу 7.53 хувиар өсч, 12 их наяд 134 тэрбум төгрөг болсон байна.

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 17:29:38

Тус компанийн борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-16 06:38:17

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 364,250,765 төгрөгийн үнийн дүн бүхий 1,524,940 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +15.00%), "Дархан хөвөн" ХК (DAH+14.05%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB-11.02%), "Дархан нэхий" ХК (NEH- 5.12%) болон "Шарын гол" ХК (SHG- 4.31%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаасыг 300 ам.доллараар арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  45,392  ширхэг нэгж эрх 42,917,298 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.55 хувиар өсөж 40346.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,220,572,147,113.28 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ