• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

АЖИЛД УРЬЖ БАЙНА

2017-04-03 06:11:41

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго:Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлж, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн тайлан тэнцлийг тогтоосон хугацаанд, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдөж боловсруулах,  нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах, тайлагнах.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Боловсрол: Нягтлан бодох бүртгэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй, Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй
  2. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, Ерөнхий нягтлан бодогч эсвэл эсвэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай, тодорхой бүлэг, хэсэг, нэгжийг удирдан зохион байгуулж, хүмүүстэй ажиллаж байсан
  3. Ур чадвар:
  • Удирдан зохион байгуулах
  • Шийдвэр гаргах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичих, ярих, бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай,
  • НББ-ийн программууд дээр ажиллах чадвартай,
  • Microsoft Office- ийн программууд дээр ажиллах чадвартай
  • Үнэнч шударга

4. Тусгай шаардлага: Байгууллагын нууц хадгалах, мэргэжлийн өндөр ёс зүйтэй ажиллах

5. Бүрдүүлэх материал:

  • Анкет / Төрийн албан хаагчийн анкет/
  • Хувь хүний намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • 2 хувь цээж зураг
  • Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • НД, ЭМД-ын дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2017.04.10-ны дотор МХБ ТӨХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын Захиргааны албаны Хүний нөөцийн мэргэжилтэнд авч ирж өгөх болон ariuntuya.j@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих: 11-323715 /2114/ хүний нөөцийн мэргэжилтэн


ЗАХИРГААНЫ АЛБА