Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь хаалттай хүрээнд санхүүжилт татахаар Парадайм Капитал Инк-тэй гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу Парадайм нь Нэйшнл Банк Файнаншл (“National Bank Financial Inc.,”)-тэй хамтран тогтоосон үнээр худалдан авах баталгаа бүхий хаалттай санхүүжилтийн хүрээнд Компанийн нийт 2,809,000 ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг $8.90 канад долларын үнээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд үүний үр дүнд нийт 25,000,100 канад доллар ($25,000,100)-ын хөрөнгийг татан төвлөрүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлэх цэвэр орлогыг Компанийн Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хамаарахгүй төсөл хөтөлбөрүүдийн хайгуулын болон техникийн судалгаанд зарцуулах ба үүнд Компанийн 100 хувь эзэмшлийн лицензийн талбай дахь Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээ, Компанийн ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



