2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 698,115,415 төгрөгийн үнийн дүн бүхий 870,844 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +15.00%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +13.74%), Дархан нэхий ХК (NEH +9.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -13.74%), Жуулчин дюти фрий ХК (SUL -6.91%), Булигаар ХК (MBG -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,198 ширхэг нэгж эрх 5,712,034 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 155 ширхэг үнэт цаас 8,496,990 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 283 ширхэг үнэт цаас 28,300,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 ам.доллар буюу 7,128,880,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 23,076,924 ширхэг үнэт цаас 6,473,076,902 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,611,483,324 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,635,008,628 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,541,294,080 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,639,838,720 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 55,047.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,235,782,484,421 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



