• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52630.3

( -489.49 -0.92% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52630.3 -489.49
MSE A Индекс 20198.3 -145.92
MSE B Индекс 14155.33 46.5

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-22 17:34:56

Энэ өдөр нийт 83,380,205,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-12-22 11:47:29

Шунхлай" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 800,000 ширхэг, SHHK (3051 ба 3053) кодтой “Шунхлай бонд”-ийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-03-27 07:35:50

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 50,176 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.31%-иар өссөн бол "Шарын гол” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.09% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 16,831 ширхэг үнэт цаас   1,599,676,930 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 814.51 нэгж болж 0.68%-иар буурсан  бол зах зээлийн үнэлгээ 1,412,092,628,365 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ