• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50041.34

( 22.52 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50041.34 22.52
MSE A Индекс 19257.91 -185.69
MSE B Индекс 14406.1 -51.08

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК ТОРОНТОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-03-14 03:19:18

Канадын Торонто хотноо 2017 оны 3 сарын 5-8 өдрүүдэд зохион байгууллагдсан Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал Роберт Петерман, Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Унгад Чадда нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үр дүнд МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашиглаж давхар бүртгэгдсэн компани байхгүй байна.

Торонтогийн хөрөнгийн бирж нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 9 дүгээрт бичигддэг,  нийт 3,278 хувьцаат компани бүртгэгдсэн томоохон бирж бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын бүртгэлээр дэлхийд тэргүүлдэг болно. 2015 онд гэхэд Торонтогийн хөрөнгийн биржид нийт 57.7 тэрбум канад долларын санхүүжилт босгосон байдаг бөгөөд олон улсын хэмжээнд уул уурхайн нийт санхүүжилтийн талаас илүү хувь нь тус биржээр дамжин санхүүжигдсэн байдаг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий аж. Дээрх хамтын ажиллагаа эхэлснээр эдгээр компаниудыг МХБ-д давхар бүртгэн, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох бүрэн боломжтой юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ