• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51516.33

( 289.81 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51516.33 289.81
MSE A Индекс 19453.46 -9.51
MSE B Индекс 14581.43 85.14

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТОП 100” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14 12:56:32

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-13 15:13:48

Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО

2015-09-29 10:51:58
Монголын Хөрөнгийн бирж Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд:
• Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Хувьцаа, бонд гаргах замаар хөрөнгө оруулалт босгох талаарх мэдээлэл, зөвлөмж
• Засгийн газрын үнэт цаасны мэдээлэл, танилцуулга
• Хувьцаат компанийн ногдол ашгийн талаарх мэдээлэл
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Брокерийн арилжааны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
• 2015-2016 онд Монголын Хөрөнгийн биржээр дамжин хувьчлагдах төрийн өмчит компаниудын хувьцааны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл
 
Энэ оны эхний хагаст нээлттэй өдөрлөг арга хэмжээг Улаанбаатар хот, Орхон аймагт зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 1,072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлаарх мэдээлэл өгч, ягаан цэнхэр тасалбартай холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, иргэд талархалтайгаар хүлээн авсан юм. Цаашид уг арга хэмжээ үргэлжлүүлэн бусад аймгуудад зохион байгуулахаар боллоо.
 
    
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ