• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСТКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

"“Инвескор Өсөлт ТЗК” ХК” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааны захиалгыг 2026 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСТКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д өнөөдөр (2026.01.26) “Инвескор ББСБ” ХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд нээлттэй санал болгож буй “Инвескор Өсөлт” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Инвескор ББСБ" ХК Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Голомт капитал ҮЦК” ХХК  Гүйцэтгэх захирал А.Нямсүрэн, "Инвескор Капитал ҮЦК" ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Бат-Оргил болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: 

“Инвескор ББСБ” ХК нь 2016 оноос хойш санхүүгийн салбарт тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнес болон иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн санхүүгийн байгууллага бөгөөд МУ-ийн хөрөнгийн зах зээлд анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгон амжилттай арилжаалж байсан түүхтэй билээ. Тэгвэл өнөөдөр “Инвескор ББСБ” ХХК нь  “Инвескор өсөлт ТЗК” ХХК-аар дамжуулан дараагийн ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтвортой өгөөж хүртэх боломж бий болгож буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

“Инвескор өсөлт ТЗК” ХХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 500,000 ширхэг буюу 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжаалж буйг онцлоод "Инвескор ББСБ" ХХК-ийн хамт олонд ХБҮЦ-ний анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүслээ.

"Голомт капитал ҮЦК” ХХК  гүйцэтгэх захирал А.Нямсүрэн:

“Инвескор ББСБ” ХК нь салбартаа тогтмол тэргүүлэгч байр суурийг хадгалж, санхүүгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлсээр ирсэн билээ. Үүний тод жишээ нь 2021 онд Монгол Улсад анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан явдал юм. Харин энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн хувьд гурав дахь удаагийнх болж байна.

Мөн “Инвескор ББСБ” ХК нь дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, олон улсын зах зээлд ч амжилттай бүтээгдэхүүн гаргасныг Лондонгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй болсон нь илтгэнэ. Энэ нь тус компанийг компанийн засаглал сайтай, нээлттэй, ил тод, хариуцлагатай байгууллага болохыг тодорхой харуулж байна гэж онцлон хэлсэн бол

"Инвескор ББСБ" ХК гүйцэтгэх захирал Д.Баясгалан:

“Инвескор ББСБ” ХК нь 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлд түүхэндээ анх удаа хөрөнгөөр баталгаажсан нээлттэй үнэт цаасыг амжилттай гаргаж байсан. Тухайн үед 4 тэрбум төгрөгийн хэмжээтэй үнэт цаас гаргасан бол энэ удаад 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болгож байгаа нь Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ тэлж, зах зээлийн оролцогчдын чадавх, хөрөнгө оруулагчдын мэдлэг, итгэлцэл бодитоор сайжирсныг илтгэж байна.

Түүнчлэн “Инвескор ББСБ” ХК нь дотоодын зах зээлд мэргэжлийн санхүүгийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын тэлэлтийг зорин ажиллаж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд идэвхтэйгээр шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлсээр байна.

Үйл ажиллагааны төгсгөлд тэрээр үнэт цаасны зах зээлийн 7604 удаагийн арилжааг нээж, ёслолын цан цохилоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ