• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 487,494,260 төгрөгийн үнийн дүн бүхий 763,736 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сонсголон бармат ХК (SSG +14.97%), Монгол алт ХК (ERS +14.73%), Силикат ХК (SIL +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -13.46%), Адуун чулуун ХК (ADL -4.56%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 7,305 ширхэг нэгж эрх 3,873,454 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,014 ширхэг үнэт цаас 300,810,240 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16 ширхэг үнэт цаас 1,600 ам.доллар буюу 5,702,416 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 8,051,200 ам.доллар буюу 28,694,557,312 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,488,565,120 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам.доллар буюу 12,384,578,349 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,278,727,252 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,278,727,252 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 54,781.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,096,999,846,597.27 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ