• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55047.72

( 109.16 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55047.72 109.16
MSE A Индекс 21145.72 -11.71
MSE B Индекс 14353.04 26.67

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 294,011,534 төгрөгийн үнийн дүн бүхий 562,468 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Оллоо ХК (OLL +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +13.41%), Адуун чулуун ХК (ADL +10.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ар баянхангай ХК (ABH -14.94%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -14.42%), Хар тарвагатай ХК (TVT -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 22,439 ширхэг нэгж эрх 14,355,492 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 299,400 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 97 ширхэг үнэт цаас 9,700,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 664,833 ширхэг үнэт цаас 567,022,769 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,310,000 ам.доллар буюу 8,189,157,900 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,560,000 юань буюу 5,303,020,800 төгрөгөөр,  

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 495,000 ам.доллар буюу 1,754,819,550 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.02% хувиар буурч, 52,132.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,374,481,676,599 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ