• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-15 17:44:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ИНВЕСКОР ББСБ” ХК 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Дархан хот болон Сонсголонд шинэ салбар нээснээр Монгол улсад нийт 16 салбар, Киргиз улсад 5, Казакстан улсад 1 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Олон улсын хамгийн том нийгмийн хөгжлийг дэмжигч хөрөнгө оруулалтын сан болох Blue Orchard MicroFinance Fund-с 10 сая ам. долларын зээл авлаа

  • 2024 оны эхний хагас жилийн эцэст нийт зээлийн багц 596 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69%-р өссөн байна.

  • 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 40 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 125%-р өссөн байна.

 

Та бүхэн “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ