• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-30 17:02:51

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 139,542,001 төгрөгийн үнийн дүн бүхий 413,823 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +14.95%), Улсын их дэлгүүр ХК (UID +9.35%), Махимпекс ХК (MMX +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -14.94%), Мерекс ХК (MRX -14.57%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,350 ширхэг нэгж эрх 4,535,528 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,720,000 юань буюу 6,937,536,000 төгрөгөөр,

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,072,000 юань буюу 8,988,633,600 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 520,200 ам.доллар буюу 1,794,044,952 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 17,867,292,081 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 35,747.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,124,180,330,723 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ