• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 437,220,852 төгрөгийн үнийн дүн бүхий 856,559 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +15.00%), Авто импекс ХК (AOI +14.63%), Махимпекс ХК (MMX +8.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -8.53%), Би ди сек ХК (BDS -6.44%), Гутал ХК (GTL -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 56,782 ширхэг нэгж эрх 7,878,552 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 199,980 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 13,376,000 юань буюу 6,748,727,040  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 6,034,043,070 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 49,900.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,114,173,818,144 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ