• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49205.16

( 136.02 0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49205.16 136.02
MSE A Индекс 19228 166.59
MSE B Индекс 14469.83 -64.85

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-23 17:01:51

Энэ өдөр нийт 32,751,354,926 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХОВД АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-23 14:48:39

Өдөрлөгт нийт 140 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр 100 орчим иргэн цэнхэр, ягаан тасалбар буюу үнэт цаасны эрхийн бичгийн бүртгэл, мэдээллээ шүүлгэсэн байна.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-22 17:03:24

Тус сургалтад нийт 250 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбараа шүүлгэсэн иргэдийн тоо 200 орчим байлаа.

Мэдээ мэдээлэл

"МОННАБ" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-07-06 10:50:50

"МОННАБ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №23/14 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Хугацаа, байршил: 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Жуулчны гудамж-19, Хишиг төвийн 7 давхар, 701 тоотод.

Бүртгэлийн өдөр: 2023.07.21-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд ТУЗ-ийн өгсөн дүгнэлт;

  2. ТУЗ-ийн ажлын тайланг хэлэлцэж батлах;

  3. Компанийн үйл ажиллагааны цаашдын зорилтыг хэлэлцэж батлах; 

Хувьцаа эзэмшигчид ажлын өдрүүдэд "МОННАБ" ХК-ийн байранд ирэх, хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй холбогдон танилцах баримт бичгийн жагсаалт: 

  • Хурлаар хэлэлцэх асуудал;

  • Хурлын шийдвэрийн төсөл;

  • Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт;

  • Үйл ажиллагааны тайлан болон бусад бичиг баримтуудтай танилцаж болно.

Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хархорин захын урд, Үйлдвэрийн тойруу гудамж.

Хурал зохион байгуулах комиссын дарга Ш.Оюун-Эрдэнэ,  Гишүүн Г.Төгөлдөр

Утас: 91916503, 91919392

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ