Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49646.76 | 21.25 |
MSE A Индекс | 19635.31 | -67.89 |
MSE B Индекс | 14929.25 | -50.68 |
Энэ өдөр нийт 891,180,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон.
“Шунхлай" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.