• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-11 17:10:35

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" (LEND) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • “ЛэндМН ББСБ” ХК нь харилцагч нартаа 127.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 598 мянган зээлийг LendMN аппликэйшнээр дамжуулан олгосон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олгосон зээлийн тоо 58.5 хувиар өссөн байна.

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 46.4 тэрбум төгрөг байгаагаас цэвэр зээлийн багц 41.4 тэрбум төгрөг байна.

  • Нийт зээлийн багц 44.5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь өнгөрсөн оны эхний хагас жилээс 56.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2021 оны мөн үеэс 1.06 хувиар буурч 5.98 хувьд хүрчээ.

  • Компанийн нийт орлого 8.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн бол цэвэр ашиг 0.1 тэрбум төгрөгөөр буурч 1.7 тэрбум төгрөг болсон байна.

  • Компанийн гэрээт харилцагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар өсөж 191 мянгад хүрээд байна.

  • ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт хувьцааны 75 хувийг “Анд Системс” ХХК, 17.4 хувийг олон нийт эзэмшиж байна. Харин 7.6 хувь нь халаасны хувьцаа байна.

  • 2022 оны эхний хагас жилд 4.59 сая ширхэг хувьцааны арилжаа хийгдэж, нэгж хувьцааны ханш 34.99 төгрөгөөр хаагджээ.

  • Компанийн 2021 оны цэвэр ашгаас 1.1 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 1.5 төгрөгөөр тооцож, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан байна.

  • Байгаль орчин, боловсрол, мэдээллийн технологийн салбар болон хөрөнгийн зах зээлийг дэмжих томоохон арга хэмжээнүүдийг ивээн тэтгэж хамтран ажиллажээ.

Та бүхэн "ЛэндМН ББСБ" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ