• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54943.51

( -95 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54943.51 -95
MSE A Индекс 21050.76 -88.23
MSE B Индекс 14369.49 -75.36

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 399,680,461 төгрөгийн үнийн дүн бүхий 721,819 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дэвшил мандал ХК (DMA +15.00%), Монгол керамик ХК (KEK +14.95%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -4.43%), Дархан нэхий ХК (NEH -4.22%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -3.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,491 ширхэг нэгж эрх 2,354,497 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 81 ширхэг үнэт цаас 8,084,650 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 ам.доллар буюу 5,344,740 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 8,083,200 ам.доллар буюу 28,801,734,912 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,489,110,400 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам.доллар буюу 12,381,624,684 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,798,832 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,798,832 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,275,798,832 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.17% хувиар буурч, 54,943.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,106,515,738,912.61 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ