"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 964,906,725.4 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 54 компанийн 3,503,606 ширхэг хувьцааг 804,246,473.02 төгрөгөөр арилжаалсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | CUMN | Сэнтрал экспресс Си Ви Эс | 867,368.0 | 173,801,607.8 |
2 | APU | АПУ | 116,593.0 | 157,782,446.0 |
3 | AARD | Ард санхүүгийн нэгдэл | 26,398.0 | 90,866,439.0 |
4 | ERDN | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн | 64,432.0 | 51,719,478.8 |
5 | MFC | Монос хүнс | 411,176.0 | 46,605,429.4 |
6 | GOV | Говь | 147,812.0 | 39,918,459.5 |
7 | TUM | Түмэн шувуут | 63,234.0 | 27,216,008.7 |
8 | SUU | Сүү | 49,015.0 | 24,192,903.9 |
9 | INV | Инвескор | 5,200.0 | 22,485,899.0 |
10 | MNDL | Мандал даатгал | 232,397.0 | 22,401,023.7 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз | 1,531,362.0 | 342,769,616.3 |
2 | GLMT | Голомт капитал | 1,506,567.0 | 335,508,298.8 |
3 | TTOL | Апекс капитал | 1,952,850.0 | 334,546,063.4 |
4 | BDSC | БиДиСек | 489,787.0 | 141,951,839.3 |
5 | MIBG | Мандал капитал маркетс | 255,832.0 | 128,311,093.8 |
6 | ARD | Өлзий энд КО капитал | 161,975.0 | 85,735,510.2 |
7 | TDB | Ти ди би секьюритис | 292,748.0 | 75,546,612.5 |
8 | STIN | Стандарт инвестмент | 311,487.0 | 56,664,657.7 |
9 | TABO | Таван богд | 52,257.0 | 35,130,885.0 |
10 | ZGB | Таван богд капитал | 65,594.0 | 31,959,970.4 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 345 ширхэг бондыг нийт 87,218,987.13 төгрөгөөр арилжаалав.
№ | Өдөр | Симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.07.25-2022.07.29 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 249 | 77,838,737 | 312,605 | 312,605 |
ETTM-BD-08/05/25-C0029 | 10 | 900,000 | 90,000 | 90,000 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 55 | 5,442,250 | 98,950 | 98,950 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 31 | 3,038,000 | 98,000 | 98,000 | ||
НИЙТ | 345 | 87,218,987 |
4. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 107,412 ширхэг нэгж эрхийг 73,441,265 төгрөгөөр арилжаалав.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 78,285 | 70,156,993 |
2 | XOC | Үндэсний хувьчлалын сан | 29,127 | 3,284,272 |
НИЙТ | 107,412 | 73,441,265 |
2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,014,440,239,342 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34722.8 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.92 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ