• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк" ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Ш.Өлзий-Аюуш өнөөдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

ХААН Банк өсөлт хөгжлийн дараагийн шатанд хүрэх зорилгоор 2024-2026 оны дунд хугацааны Тогтвортой бизнесийн стратегийг үндсэн 4 тулгуур чиглэлийн хүрээнд тодорхойлсноос хойш 1 жилийн хугацаанд тодорхой үр дүнгүүд гаргаад буйг танилцуулгын эхэнд онцлон танилцуулсан юм.

ХААН Банкны 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

  • Банкны нийт актив 2025 оны 6-р сарын 30-ны байдлаар 21.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны эцсээс 5.4% буюу 1.1 тэрбум төгрөгөөр өссөн ба нийт банкны системийн активын 29.5 хувийг эзэлж байна

  • Нийт зээлийн багц 13.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 1.9 их наяд төгрөг буюу 14.9 хувиар өссөн. Чанаргүй зээлийн багц нийт зээлд эзлэх хувь 3.9 хувь болж, өмнөх оны эцсээс 0.4 пунктээр буурлаа.

  • Нийт зээл 13.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны эцэстэй харьцуулахад 1.7 их наяд төгрөг буюу 14.9 хувиар өссөн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар, бизнесийн зээлийн өсөлтийн аян зарласан, мөн онлайн зээлийн өсөлт өндөр байгаатай холбоотойгоор нийт зээлийн багц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн.

  • ХААН Банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 5.7 хувь буюу 1 их наяд төгрөгөөр өсөж, 18.6 их наяд төгрөгт хүрлээ.

  • 2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

  • ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдаж, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 195.35 төгрөг гэж тогтоон, 2024 оны татварын дараах цэвэр ашгийн 58.5 хувь буюу нийт 373,547,879,300 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн. 2025 оны 4-р сарын 4-нд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргасан бөгөөд 2025 оны 4-р сарын 29-нд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг амжилттай шилжүүлсэн болно.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  1. “ХААН Банк” ХК-ийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 4-р сарын 24-ний өдөр ХААН театрт амжилттай зохион байгуулав.

  2. ХААН Банк харилцагчийн туршлагыг сайжруулах чиглэлд нэвтрүүлсэн инновацаараа гурван төрөлд тэргүүллээ.

  3. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоодын зах зээлд ХААН Банк анх удаа Жендэр бондыг олон нийтэд нээлттэй санал болгож, 30 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ.

  4. ХААН Банк ногоон бизнес, тогтвортой ХАА-г дэмжих 200 сая ам.долларын хосолсон валют бүхий хамтарсан санхүүжилтийг татан төвлөрүүллээ.

  5. Ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр ЕСБХБ-тай 145 сая ам.долларын гэрээ байгуулж, санхүүжилт татлаа.

  6. Алслагдсан бүс нутагт 4 бага сургууль барихад санхүүжилт олгохоор ХААН Банк хамтрагч талуудтай гэрээ үзэглэлээ.

  7. “Өсөлтийг хамтдаа бүтээе” сургалт, арга хэмжээ зохион байгууллаа.

  8. Cпортын өсөлтийг дэмжихээр ХААН Банк “Бишрэлт металл” сагсан бөмбөгийн багтай  хамтралаа эхлүүллээ.

  9. Сүүний салбарыг шинэ шатанд хүргэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

  10. ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн санамж бичигт гарын үсэг зурлаа.

  11. Digi Go цахим салбаруудад төрийн үйлчилгээний ХУРДАН киоск байршууллаа.

  12. ХААН Банк Ховдын хязгаарын 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ.

  13. ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 19 дэх жилдээ, “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийг 7 дахь жилдээ зарлалаа. 

  • Та бүхэн “ХААН Банк” ХК-ийн 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.  

  • Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ