2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 122,313,182 төгрөгийн үнийн дүн бүхий 315,977 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +12.99%) болон "Махимпекс" ХК (MMX +4.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -14.96%) , "Авто импекс" ХК (AOI -14.29%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN -5.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 58,855 ширхэг нэгж эрхийг 45,941,244 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 50 ширхгийг 5,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 43 ширхэг үнэт цаасыг 4,910,868 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 1.55 хувиар өсөж, 33,694.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,821,753,523,494 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ