• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49501.1

( 393.59 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49501.1 393.59
MSE A Индекс 19319.9 190.93
MSE B Индекс 15185.32 25.78

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ТОП КОМПАНИУД НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

2022-05-30 12:43:21

Компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож, дотоодын зах зээлээс хямд эх үүсвэртэй санхүүжилт татах нь цар тахлын дараах бизнес, эдийн засгийн сэргэлтийн хамгийн гол хөшүүрэг юм. Харин манай улсад дийлэнх аж ахуйн нэгж  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй учир банкуудын зээл, санхүүжилтийг эс тооцвол хөрөнгө оруулалт татах боломжоор хязгаарлагдмал байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар үнэт цаасны бирж хамтран “Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг” судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгууллаа. Энэхүү судалгаанд 2018-2020 оны Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийг хамруулсан юм.

Судалгааны хүрээнд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй хувьцаат компани болох талаар ямар мэдээлэлтэй байгааг тандан судлахад дийлэнх нь хөрөнгийн зах зээлийн тусламжтай эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь судалгаанд хамрагдагсан томоохон аж ахуй нэгжүүдийн 68.6 хувь нь бизнесийн санхүүжилтээ арилжааны банкны зээлээр шийдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр хангалтгүй гэж тэд үзжээ. 

Давхардсан тоогоор судалгаанд хамрагдагсдын 52.9 хувь нь нээлттэй хувьцаат компани болсноор Монголын компаниуд өсөж хөгжинө гэсэн бол 49 хувь нь урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэрийг бий болгоно гэж хариулжээ. Түүнчлэн 45.1 хувь нь дотоодын компаниудын хувьцааг эргэлтэд оруулах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Мөн мэдээлэл холбоо, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нээлттэй хувьцаат компани болох сонирхолтойгоо илэрхийлсэн бол худалдаа, уул уурхай, тээврийн салбарын компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгоход хараахан бэлэн биш гэж хариулсан байна.

Татварын хөнгөлөлт үзүүлэх нь нээлттэй компаниудын тоог өсгөх гол шийдэл

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах сонирхолтой байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн саад бэрхшээл тулгардагийг тэд судалгааны үеэр онцолсон юм.

Тухайлбал, судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 60.8 хувийнх нь ихэнх хөрөнгө банкны зээлийн барьцаанд байна. Түүнчлэн 47.1 хувь нь төрийн дэмжлэг бага, холбогдох хууль эрхзүйн зохицуулалт ойлгомжгүй гэсэн бол мөн тал шахам хувь нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадахгүй гэсэн болгоомжлолтой байна. Мөн IPO хийх зардал өндөр байдгийг ч аж ахуйн нэгжүүд онцолж байв.

Тиймээс цаашид нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж судалгаанд хамрагдсан компаниудын 70.6 хувь нь хариулжээ.  Мөн 54.9 хувь нь мэдээлэл олгох, сургалт зохион байгуулах шаардлагатай гэсэн бол 27.5 хувь нь IPO хийхтэй холбогдох хураамж шимтгэлийг тодорхой хэмжээнд бууруулах хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн томоохон аж ахуйн нэгжүүд хувьцаагаа олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болбол системийн нөлөө бүхий таван банкнаас ч илүү хөрөнгө татан төвлөрүүлэх сонирхолтой байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, томоохон банкууд IPO хийснээр 500-700 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх тооцоотой байгаа бол судалгаанд хамрагдсан томоохон компаниудын  57.1 хувь нь 100 тэрбум хүртэлх төгрөг татан төвлөрүүлэх шаардлагатай байгаагаа онцолжээ. Түүнчлэн 14.3 хувь нь 100-200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа бол 200-400 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх дөрвөн компани, 600 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө татах хоёр компани байна.

Томоохон аж нэгжүүд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсноор тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирдаг. Тухайлбал, Монгол Шуудан ТӨХК 2016 онд хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд амжилттай арилжаалснаар цэвэр ашгийн үзүүлэлт нь 10 дахин нэмэгдсэн. Мөн хувьцааны үнэ нь тав дахин өссөн бол өөрийн хөрөнгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэж байсан. Харин  “Говь” ХК-ийн тухайд, 2007 онд нээлттэй хувьцаат компани болсноор зах зээлийн үнэлгээ нь 220 тэрбум болж, 11 дахин өсөөд байна.

Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгүүр бол компани. Тэр дундаа хувьцаагаа олон нийтэд арилжаалдаг засаглалын хувьд нээлттэй компаниуд нийгэм, эдийн үзүүлэлтийг сайжруулж, дундаж давхаргыг тэлж байдаг. Тиймээс Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэж, тодорхой дэмжлэгүүдийг бий болговол нээлттэй хувьцаат компани болох аж ахуйн нэгжүүдийн тоо өсөх боломжтойг энэхүү судалгааны үр дүн илтгэж байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайланг энд дарж авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ