• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49335.49

( 65.11 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49335.49 65.11
MSE A Индекс 17988.5 0
MSE B Индекс 14501.94 0

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-01 18:14:24

Энэ өдөр нийт 22,798,462,345 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 17:20:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр компанийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-11 15:00:12

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 192,097,096 төгрөгийн үнийн дүн бүхий 710,365 ширхэг хувьцаа арилжигдсанаасхувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.96%),  "Женко тур бюро" ХК (JTB +6.85%), "Шарын гол" ХК (SHG +2.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" ХК (TVT -14.29%), "Адуун чулуун" ХК (ADL -11.11%) болон "Булган ундрага" ХК (BUN -10.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 52,844 ширхэг нэгж эрхийг 18,155,071 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаасыг 196,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

ТOP-20 индекс -2.14% хувиар буурч, 35,602.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,031,734,652,085 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ