• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “НОГООН СУМ” АЯНЫ ХҮРЭЭНД ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2022-04-22 15:05:11

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, бусад хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд болон арилжааны банкны төлөөллүүд хамтран хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэг, мэдээллийг олон нийтэд түгээж, хөрөнгийн зах зээлийг сурталчлах зорилгоор “Ногоон сум” аяныг эхлүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаа.

“Ногоон сум” төслийн зорилго нь зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс хөрөнгийн зах зээлээс ашиг хүртдэг бус, олон нийт нэмэлт орлоготой байж үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох, өөрөөр хэлбэл эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн хөгшин, хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээх юм.

Уг арга хэмжээнд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийг төлөөлөн Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ тэргүүтэй төлөөллүүд оролцон орон нутгийн иргэдэд мэдээлэг, мэдээлэл өгөн сургалт зохион байгууллаа.

“Ногоон сум” аян Өвөрхангай аймагт нээлтээ хийж иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ