• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 11:04:57

2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар "Сүү" ХК-ийн цэвэр ашиг 46.2 хувь буурч, 6.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хөрөнгийн өгөөж 4.1 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 10.4 хувь байна.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-04 10:16:49

Нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-18 14:28:52

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 133,773,433 төгрөгийн үнийн дүн бүхий 368,439 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +13.55%), "Булган ундрага" ХК (BUN +11.45%) болон "Монгол шуудан" ХК (MNP  +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" ХК (TVT -12.50%), "Дархан нэхий" ХК (NEH -10.26%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR  -9.55%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,416 ширхэг нэгж эрхийг 7,453,943 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 180,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.78% хувиар буурч, 37,202.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,117,627,684,749 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ