• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 11:04:57

2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар "Сүү" ХК-ийн цэвэр ашиг 46.2 хувь буурч, 6.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хөрөнгийн өгөөж 4.1 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 10.4 хувь байна.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-04 10:16:49

Нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

Мэдээ мэдээлэл

СЭТГҮҮЛ ЗҮЙ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ  МЭРГЭЖИЛТНИЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2022-04-12 15:27:09

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлтэй харилцах мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Сэтгүүл зүй, Маркетинг, бизнесийн удирдлага, санхүү эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, маркетинг, олон нийттэй харилцах, банк санхүү, үнэт цаасны салбарт ажилласан туршлагатай;

  • Хэвлэл мэдээллийн контент бүтээх чадвартай /ярилцлага, нийтлэл, хэвлэллийн мэдээ гэх мэт/;

  • Монгол хэл зүйн бичгийн өндөр чадвартай;

  • Мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай;

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй буюу англи хэлний ярих, бичих чадвар өндөр;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны өндөр ур чадвартай; 

  • Багаар ажиллах чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-313747 /3317/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ