• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49013.01

( 63.67 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49013.01 63.67
MSE A Индекс 18805.4 26.54
MSE B Индекс 14958.18 147.39

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-11-06 10:22:55

"Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2022-04-12 15:15:40

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Маркетингийн мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Маркетингийн удирдлага, Бизнес удирдлага болон Санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Маркетингийн чиглэлээр банк, санхүү, үнэт цаасны салбар болон бусад салбарт ажилласан туршлагатай;

  • Олон нийтийг хамарсан маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан/ оролцсон/ туршлагатай.

  • График дизайны мэргэжлийн програмууд /photoshop, indesign/ ашиглан котент бүтээх чадвартай бол давуу тал болно;

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй буюу англи хэлний ярих, бичих чадвар өндөр;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны өндөр ур чадвартай; 

  • Багаар ажиллах чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-313747 /3317/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ