• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-08 13:40:12

2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 621,688,766 төгрөгийн үнийн дүн бүхий 617,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR +10.93%), "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +10.70%) болон "Монгол Базальт" ХК (MBW +8.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -13.33%), "Бэрх Уул" ХК (BEU -11.92%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.52%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,919 ширхэг нэгж эрхийг 2,901,706 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.39% хувиар буурч, 38,144.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,519,012,926 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ