• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2014-08-07 11:56:04
Компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах,  компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээг олон нийтэд мэдээллэх ажлыг Монголын хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа хөгжлийн нийгэмлэг, гишүүн брокер дилерийн компаниудтай хамтран уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж байна.
 
Тус ажлын хүрээнд “Говь” (MSE:GOV) ХК-ийн тайланг нээлттэй танилцуулсан бөгөөд дээрх арга хэмжээний үеэр зарим брокер дилерийн компанийн шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултандаа хариултыг авсан нь үр дүнгээ өгсөн ажил болсон.
 
Иймд өөрийн компанийн явуулж байгаа үйл ажиллагааг олон нийтэд цаг алдалгүй хүргэх, нээлттэй танилцуулах боломжийг Та бүхэнд олгож байгаа тул  энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг  урьж байна.
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ