• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БЛҮҮМБЭРГ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2014-08-04 17:17:18
УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид үүрэг өгсөн.

Энэхүү үүрэг даалгаварт Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж ойрын хугацаанд эргэн танилцуулахыг даалгасан байна.
 
Тус ажлын хүрээнд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Блүүмберг компанийн Азийн санхүүгийн зах зээл хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг "Блүүмберг Терминал" электрон арилжааны системийг ашиглах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
 
Дашрамд дурьдахад “Блүүмберг Терминал” электрон арилжааны системийг Их Британи, Швед, Бельги, Өмнөд Африк, Финланд, Гүрж зэрэг орнууд ашиглаж байна.
 
 
  
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ