• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49003.89

( -73.34 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49003.89 -73.34
MSE A Индекс 17835.12 -54.79
MSE B Индекс 14548.86 157.3

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 17:43:51

Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14 хувь байна.

08-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-06 15:37:14

Энэ өдөр нийт 12,836,499,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-08-06 14:44:35

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 8.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-29 08:48:29

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 100 хувьцаат компанийн  170,905,338 төгрөгийн үнийн дүн бүхий 537,287 ширхэг хувьцаа арилжигдсанаас 35 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 39 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15%), "Мандал говь импэкс" ХК (MNG+15%), болон "Хөвсгөл усан зам ХК (HUZ +15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" ХК (JGV-15%), "Силикат" ХК (SIL-15%) болон "Техник импорт" ХК (TEX-15%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 129 ширхэг "ЭТТ Бонд"-ын нийт 12,964 доллараар арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  15,797 ширхэг нэгж эрх  8,787,601 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.39 хувиар өсч 39840.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   4,867,248,297,272 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ