• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44670.74

( 263.89 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44670.74 263.89
MSE A Индекс 17225.25 0
MSE B Индекс 13523.83 0

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН "БҮРТГЭЛИЙН ЖУРАМ" БАТЛАГДАН, МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО

2014-07-28 18:43:19
Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа.
 
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо журмыг батламжилсан өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой харилцаа нь дээрх шинэ журмаар зохицуулагдах болно.
 
Энэхүү журмын шинэчилсэн найруулгаар гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд монголын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах, монголд бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах буюу давхар бүртгэл, хувьцааны бүртгэлийн I, II, III гэсэн 3 ангилал, бүртгэлтэй компаниудын тогтмол биелүүлэх үүрэг буюу мэдээллийн ил тод байдлыг хангах, компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх талаар нэмэлт асуудлуудыг зохицуулж өгсөн бөгөөд бүртгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын жишигт нийцүүлээд байна. Түүнчлэн МХБ-д үнэт цаас бүртгүүлэх хугацаа богиносч, биржид төлөх төлбөр, хураамжийн хэмжээ буурсан.  
 
Хувьцааны бүртгэлийн I ангилалд нэр хүндтэй, зах зээлийн үнэлгээ /ЗЗҮ/ өндөртэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашиг орлоготой ажилладаг компаниуд багтах бол II ангилалд 1.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний ЗЗҮ-тэй, жилийн хугацаанд хэрэглэх эргэлтийн хөрөнгөтэй, 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан дунд зэргийн компаниуд бүртгэгдэнэ. Харин III ангилалд шинэлэг санаа бүхий, эрсдэл өндөртэй, жижиг, дунд хэлбэрийн компаниуд, эсхүл хайгуулын, ашиглалтын лиценз бүхий уул уурхайн компаниудын хувьцааг бүртгэн арилжих боломжтой болох юм. Уг III ангилалд гол төлөв мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцох боломжтой ба тус ангилалыг шинээр бий болгож байгаа нь  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг нээж өгсөн, тэдний үйл ажиллагааг дэмжсэн явдал юм.
 
 
Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ