• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХУВЬЦААТ КОМПАНИ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2014-07-28 14:44:47
Монголын Хөрөнгийн Бирж, “Стандарт инвестмент” компани, Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа хөгжлийн нийгэмлэг хамтран “Говь” ХК-ийн 2014 оны эхний хагас жилийн тайланг танилцуулах хурлыг Монголын Хөрөнгийн Биржийн хурлын танхимд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. 

Тус хуралд “Говь” ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар, Стандарт Инвестмент, Гацуурт Трэйд, APS, Ард Капитал, Дархан Брокер, Таван Богд, Превалент, Монсек, Гаүли зэрэг компанийн шинжээчид оролцож сонирхсон асуултандаа  хариултыг авсан бөгөөд энэхүү арга хэмжээний зорилго нь Мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлэхэд оршиж байна.
 
Иргэд ТА бүхэн “Говь” ХК-ийн талаарх танилцуулга, мэдээг Брокер, дилерийн компаниар дамжуулан авах боломжтой.
 
  
 
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ