• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-08-22 16:15:39

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 54,895,477,644.16 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 61 компанийн 5,086,403 ширхэг хувьцаа 1,187,295,580.46 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 APU АПУ 206,403 254,321,118
2 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 2,220,192 207,711,655
3 MMX МАХИМПЕКС 43,760 131,285,373
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 14,137 97,444,875
5 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР 22,001 73,640,647
6 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 371,144 71,564,554
7 XOC ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН 262,041 53,610,936
8 GOV ГОВЬ 190,090 49,294,205
9 TUM ТҮМЭН ШУВУУТ 179,063 48,006,088
10 AIC АРД ДААТГАЛ ХК 27,366 34,204,952

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:  

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 2,298,858             693,365,460
2 BDSC БиДиСек ХК 1,220,630             355,578,276
3 TTOL Апекс Капитал ҮЦК 1,057,647             228,229,036
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 592,010             179,230,896
5 ARGB Аргай бэст ХХК 45,431             130,531,088
6 GLMT Голомт Капитал ХХК 608,080             125,321,206
7 ARD Өлзий энд КО капитал ХХК 939,893             119,808,529
8 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 1,202,851             116,680,528
9 STIN Стандарт инвестмент ХХК 286,676               98,233,737
10 NOVL Новел инвестмент ХХК 25,103               81,467,857

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

 2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа: 

"Инвескор Бонд"-ын 2-р транчийн анхдагч зах зээлийн арилжаагаар 60,000 ширхэг 6,000,000,000 төгрөгийн бондын татан төвлөрүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 8-дугаар сарын 16-ны өдрийн 1/2764 тоот албан бичигээр амжилттай болсонд тооцсон тул тайлант хугацаанд оруулж тооцлоо.

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 12 ширхэг бондыг 1,170,160 төгрөгөөр, долларын 500 ширхэг бондыг 50,000 ам.доллараар тус тус арилжаалсан байна.  

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал Ирээдүйн Өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжаагаар 47,500,000 ширхэг нэгж эрхийн 47,500,000,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 271,251 ширхэг нэгж эрх хоёрдогч зах зээлийн арилжаагаар  нийт 63,952,903.7 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,229,282,588,374.55 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,341.39 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ