• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-04 05:31:05

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК нь 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компани 2021 оны эхний хагас жилд 34,929,600,000 төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилээс 6,081,300,000 төгрөгөөр буюу 21.1 хувиар өссөн бол цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.
  • Хаан, Онцгой, Хотол брендийн хөгжүүлэлтийг амжилттай хийж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлснээс гадна Амтлаг, Цасрти зэрэг шинэ брендийг бий болгохоор ажиллаж байна. 
  • 2021 оны эхний хагас жилд цар тахлын хүндрэлтэй үе байсан ч  зардлыг зохих түвшинд хадгалан, орлогоо  нэмэгдүүлэн амжилттай ажиллажээ.

Тайланг бүрэн эхээр Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ