• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51719.66

( 245.9 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51719.66 245.9
MSE A Индекс 19708.35 72.62
MSE B Индекс 14688.04 -67.92

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-10 17:47:31

Энэ өдөр нийт 36,923,439,724 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-12-10 17:47:15

Хөрөнгө оруулагчдаас 5 жилийн хугацаатай купонтой бондод 5.01 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг ирүүлж үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.810 хувиар тогтлоо.

Д.МӨНХБАТЫГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2025-12-10 11:02:28

Нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД" ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАНА

2021-06-24 08:53:18

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 258 тоот тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 30-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ