• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49882.33

( 79.44 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49882.33 79.44
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-01-24 15:19:03

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7,964,250,429.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 53 компанийн 34,489,276 ширхэг хувьцаа 3,850,645,219.10 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 BODI Бодь Даатгал ХК 8,428,901 1,033,297,162
2 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 415,731 1,007,364,629
3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 6,817,442 547,073,789
4 LEND ЛЭНДМН ББСБ ХК 10,657,028 322,038,525
5 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 6,323,326 279,250,482

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 BDSC БиДиСек ХК 19,436,164 2,869,449,599
2 MNET Ард секюритиз ХХК 7,875,841 2,473,899,114
3 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 20,185,264 616,134,739
4 BUMB Бумбат-Алтай ХХК 7,619,296 478,975,669
5 ARD Ард капитал групп ХХК 4,452,199 383,820,285

                                                             Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 35,034,060 ширхэг компанийн багцыг нийт 3,761,639,000 төгрөгөөр арилжаалжээ

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.01.11 BODI Бодь даатгал 122.10 11,500,000 1,404,150,000
2 2021.01.12 ERDN Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн 1,000.00                             786,260 786,260,000
3 2021.01.14 ONH Өндөрхаан 1,025.00                               35,800 36,695,000
4 2021.01.19 LEND Лэндмн ББСБ 30.00                          8,334,000 250,020,000
5 2021.01.20 BODI Бодь даатгал 122.54                          8,300,000 1,017,082,000
6 2021.01.20 MNDL Мандал даатгал  44.00                          6,078,000 267,432,000

"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 8,944,536 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн хүртлэх хугацаанд нийт 32,801,062 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг компанийн бондыг нийт 1,100,210.00 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 479,155 ширхэг нэгж эрхийг нийт 52,281,440.96 төгрөгөөр арилжаалсан байна. 

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:

Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279 ширхэг үнэт цаасыг нийт 112,505,000.00 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 21,315.85 нэгж болж өмнөх долоо хоногоос 11.66 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ