• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 403,248,044 төгрөгийн үнийн дүн бүхий 801,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Худалдаа Хөгжлийн банк (TDB +12.22%), Айтүүлс ХК (ITLS +10.02%), Монгол Базальт ХК (MBW +5.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -14.68%), Мик холдинг ХК (MIK -11.29%), Улсын их дэлгүүр ХК (UID -10.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 48,661 ширхэг нэгж эрх 5,020,347 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,050 ширхэг үнэт цаас 104,832,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,508 ширхэг үнэт цаас 150,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 301 ширхэг үнэт цаас 30,100 ам.доллар (106,996,771₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,136,000 юань буюу 5,590,272,000 төгрөгөөр, 

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 10,393,600 ам.доллар буюу 36,946,233,856 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (Монголросцветмет” )-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 521,400 ам.доллар буюу 1,853,425,794 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 7,884,800 ам.доллар буюу 28,028,177,408 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (Монголросцветмет” )-ийн 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,590,500 ам.доллар буюу 9,208,476,255 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4,530 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 11,287,174.50 ам.доллар буюу 40,122,632,066.90  төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.9% хувиар өсч, 51,557.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,245,981,971,353 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ