"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,162,821,317.98 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 52 компанийн 4,776,314 ширхэг хувьцаа 1,158,237,257.97 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | SHG | ШАРЫН ГОЛ | 1,020,770 | 737,520,171 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 1,974,808 | 155,922,220 |
3 | APU | АПУ | 80,865 | 48,243,293 |
4 | GOV | ГОВЬ | 245,638 | 48,074,911 |
5 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 13,234 | 22,267,239 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | ARD | Ард капитал групп ХХК | 3,104,165 | 907,540,345 |
2 | BDSC | БиДиСек ХК | 2,161,445 | 841,851,784 |
3 | MNET | Ард секюритиз ХХК | 2,392,940 | 251,107,451 |
4 | STIN | Стандарт инвестмент ХХК | 368,186 | 79,727,940 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 656,381 | 65,554,216 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс хувьцаа худалдан аваагүй бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 8-ны өдрийн хүртлэх хугацаанд нийт 23,856,526 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.
2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 01 дүнгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 45 ширхэг компанийн бондыг нийт 4,584,060.00 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 112,647 ширхэг нэгж эрхийг нийт 12,230,895.85 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг болсон бол ТОП-20 индекс 19098.28 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.97 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ