• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-01-04 14:57:07

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд 3 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,397,342,350.68 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 51 компанийн 37,661,455 ширхэг хувьцаа  4,091,008,110.68 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 BODI Бодь Даатгал ХК 20,742,766 2,497,257,258
2 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 6,654,947 519,025,178
3 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 155,242 267,106,575
4 LEND ЛЭНДМН ББСБ ХК 7,758,611 233,890,889
5 APU АПУ 353,155 215,062,890

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 BDSC БиДиСек ХК 43,072,134 5,248,136,885
2 MNET Ард секюритиз ХХК 12,531,594 1,611,820,590
3 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 14,550,226 436,713,733
4 BUMB Бумбат-Алтай ХХК 466,769 278,017,703
5 GLMT Голомт Капитал ХХК 763,610 158,006,080

                                                         Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2020.12.28 BODI Бодь даатгал 120,000 19,800,000 2,376,000,000,000

"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс нийт 7,050,226 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.

2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,055 ширхэг компанийн бондыг нийт 306,334,240.00 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 138,357 ширхэг нэгж эрхийг нийт  14,907,693.15 төгрөгөөр арилжаалсан байна. 

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,026,589,356,081 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 19,285.80 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.43 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ